hotiotoi khot-beijing

Хориотой хотод шөнөөр нэвтэрч болно

БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь хааны ордон буюу бидний нэрлэж заншсанаар “Хориотой хот” нь 94 жилийн дараа анх удаа оройн цагаар, хоёр хоногийн турш олон нийтэд нээлттэй ажиллахаар болжээ.

hotiotoi khot-beijing

                                                          “Хориотой хот” нь бусад өдөр, өвлийн улиралд 16:30, зуны улиралд 17:00 цагаас хаалгаа барьдаг аж.

Энэ сарын 19-20-нд хятадууд Цагаан сарын баярын өдрүүдийн төгсгөл болон хаврын улирал ирж буйг тэмдэглэж, Бээжингийн Гэрэлт дэнлүүний баярыг тэмдэглэх бөгөөд энэ үеэр хааны ордныг оройн цагаар олон түмэнд ийнхүү нээлттэй болгож буй юм.

 Өнөөдрийг хүртэл энэхүү хааны ордныг оройн цагаар зөвхөн БНХАУ-ын хүндтэй, төрийн дээд албан тушаалтан болон цөөн тооны гадны хүндэт зочдод үзүүлж иржээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2017 онд тус ордонд зочилж байв.

“Хориотой хот”-ыг 1925 оноос ордон музей болгон үйл ажиллагаа явуулж буй.

БНХАУ-ын “Хориотой хот” нь 1420 онд баригдаж дууссан түүхтэй бөгөөд тэр үеэс Хятадын үе үеийн хаадын гэр болон засаг төрийн хамгийн гол төвд тооцогдох болжээ. Түүнчлэн тус ордонд хаврын улирлыг угтаж, Гэрэлт дэнлүүний баярыг зохион байгуулах болсон түүхтэй аж.

“Хориотой хот”-ыг ордон музей болгосоноор жилд ойролцоогоор 16.7 сая гаруй хүн зочилдог бөгөөд өдөрт 80 мянга хүртэлх хүн хүлээн авдаг байна. Энэ жилийн баярын тухайд зохион байгуулагчид уламжлалт цаасан гэрэлт дэнлүү, зул ашиглахаас илүүтэй техник технологитой хослуулан LED гэрлийн янз бүрийн үзүүлбэр толилуулахаар бэлтгэсэн талаар тус улсын эх сурвалжууд мэдээлэв.

Leave a Reply