216328-18102017-1508293115-899996540-22489861_10213378657794228_4818163385013049590_n

Дэлхийг тойрсон 10 мянган монголчуудын зургийг авна

Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн угсаатан зэрэг 21 дүгээр зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулах зорилготой “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг 1000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.

Энэхүү гэрэл зургийг олон улсын хурал, чуулганд Монгол Улсын төлөөлөгч нар эх орныхоо түүх соёл, өв уламжлалын талаар илтгэл тавих, хэлэлцүүлэг өрнүүлэхдээ ашиглах юм. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Монголчууд дэлхийн долоон тэрбум хүний дотор цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгальтайгаа зохилдон хэдэн мянган жил амьдарч, нүүдэлчдийн гэсэн соёл иргэншлийг бий болгон өнөөг хүрлээ. Бид бол дэлхийн түүхэнд нөлөөлсөн цөөн үндэстний нэг. Үүнээс “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна. ГХЯ энэхүү төслийн багт талархан, дэмжиж ажиллах болно” гэв.

“Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, “Бид өнгөрсөн гурван жил Тува, Буриад, ӨМӨЗО-нд ажилласан. Мөн Япон, БНСУ-д ажиллаж буй монголчуудынхаа гэрэл зургийг буулгаж, нэвтрүүлэг бэлтгэсэн. Ирэх 10 жилд дэлхий даяар тархан суурьшсан 10 сая монгол үндэстнийхээ гэрэл зураг, дүрс бичлэгийг авахаар ажиллаж байна” хэмээсэн юм.

Leave a Reply