Дэлхийн анхны том мөхлийн “буруутан” хэн бэ?

440 сая жилийн өмнө Палеозойкийн эхний эринд эх дэлхийн далай тэнгисийн төрөл зүйлийн 90, газрын амьтдын 75 хувийг мөхөлд хүргэсэн зүйл нь асар их газрыг хамар­сан галт уулын дэл­бэрэлт байсан хэ­мээн эрдэмтэд үздэг би­лээ. Америкийн Ван­дербилтийн их сургуу­лиас явуулсан шинэ судал­гаагаар, дэлхийн гадаргуу дээр хамгийн анхны том сүйрэл, мөхөл болохоос хэдэн зуун мянган жилийн өм­нө галт уулууд бөө­нөөрөө дэлбэрсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс амьтан, ургамлын аймаг хуйгаараа сүйдсэн шалтгаан нь аварга солир, галт уулын дэлбэрэлтийн аль нь ч бус, харин өршөөлгүй, буцашгүй хувьсал, өөрчлөлт ажээ. Эрдэмтэд дэлхийн амьтад, ургамлын аймагт гарсан анхны том өөрчлөлтийн нууцыг тайлсан хэмээн үзэж байна.

 

Эх дэлхийг гурван тэрбум жилийн турш эзэгнэж байсан хамгийн анхны бие организм нь нянгууд байжээ. Дараа нь тэдгээр биетийн зарим нь нарны гэрэл, энергийг хэрхэн биедээ шингээж авахыг сурснаар олон эст биет рүү хувирахад шаардлагатай эрч хүчийг олж авсан байна. Нян, микробууд нь эдиакаран буюу чийгийн хорхой болон хувьсан дэвшсэн нь манай дэлхийн анхны бүтэн амьтай организм болсон ажээ. Энэ нь Эдиакараны үе буюу 600 сая жилийн өмнө тохиожээ.

 

“Эдиакаран буюу дэлхийн хамгийн анхны амьтан болох чийгийн хорхойны талаар бид бараг юу ч мэдэхгүй. Учир нь тэд хуяг ч үгүй, араг яс ч үгүй байсан. Элс, үнсэн дээр хадгалагдан үлдсэн тэдний мөр, биеийн хэлбэр л бидэнд үлдсэн” хэмээн эдиакараны гарал үүслийн судалгааг удирдаж байгаа Симон Даррош өгүүлэв. Эрдэмтэд Намиб улсын өмнөд хэсгийн Гранжа Свартпунт хэмээх газар судалгаа, эрэл хайгуул хийж байгаа юм. Чийгийн хорхойнууд манай гаригийн бүх хэсгээр тархжээ. Зарим нь хэтэрхий идэвхгүй хөдөлгөөнгүй байсан бөгөөд бүх л амьдралынхаа туршид нэг л газраа байсаар байгаад дуусдаг байв. Тэд гадар бүрхүүлээрээ дамжуулан ус, чийгний химийн бодисыг сорж, биедээ шингээн хооллодог байжээ. Тухайн үеийн дэлхийн амьдрал ямар ч хөдөлгөөнгүй тайван, амгалан байсан гэж хэлж болно.

 

“Биологийн бие организмууд ч бас дэлхийг хамарсан сүйрэлд хүргэж болдгийг хүмүүс их хожуу ойлгосон л доо. Эдиакараны хэд хэдэн аймаг, сүргийг судалж харьцуулалт хийсэн бидний судалгаагаар, анхны олон эст биетүүдийн ачаар орчин, эргэн тойрноо өөрчлөх чадвартай амьтад үүсэн бий болсон хэмээх таамаглал бараг л батлагдаад байна. Эдгээр амьтдыг бид “Экосистемийн инженерүүд” гэж нэрлэ­сэн” хэмээн Даррош ярилаа. Хувьсал, өөрч­лөлт үргэлжилсээр, 60 сая жилийн дараа амь­тад бие даан хөдөлж эх­лэн, бусад биет, орга­низ­маар хооллодог бо­лов. Камбрикийн буюу анх­ны ургамал бий бол­сон үед дэлбэрэлт болс­ноор чийгийн хор­хой, дун, медуз зэрэг амь­тад гарч ирэн орчин тойр­ноо өөрчилснөөр эдиа­ка­рануудын амьдралыг хаан боогдуулж эхэлсэн байна.

 

“Бидний судалгаа хийж буй газарт эхэндээ амьтан, ургамлын аймаг, төрөл зүйл гээд байх зүйл байхгүй байсан нь нотлогдлоо. Экологийн амьдрал гэж байхгүй байсан. Хамгийн анх эдиакаранууд бөөнөөр устсан нь энэ дэлхийн анхны том мөхөл, сүйрэл байсан гэж үзэж байгаа. Тэд устаж алга болсноор шинэ биет, организмууд үүсэн бий болж дэлхийн экосистемийг өөрчлөн хувьсгаж эхэлсэн” хэмээн эрдэмтэн Симон Даррош онцоллоо. Тэгэхээр аварга солирууд, галт уулын дэлбэрэлт ч бус, харин амьтдын орчин тойрноо хувьсган өөрчлөх инженерийн чадвар л дэлхийн ургамлын аймаг, гадаргууг өөрчилсөөр өнөөгийн дэлхийг бий болгосон гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Америк эрдэмтдийн судалгаа Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтлэгджээ.

 

Leave a Reply