КОНГО: Улаанбурханаар нас барагсдын тоо 6000 давжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад улаанбурханаар өвчилж нас барагсдын тоо 6000 даваад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Энэ удаагийн дэгдэлт нь хамгийн өргөн хүрээг хамарч, хурдан тархаж байна” гэж мэдээллээ. Мөн 2019 оны эхнээс хойш Конгод 310 мянган хүн улаан бурханаар өвчилсөн нь бүртгэгдээд байна гэжээ.

Дэгдэлтийн улмаас Конгын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнгөрөгч оны есдүгээр сараас хүмүүсийг албадан дархлаажуулж эхлээд байгаа юм.

~Улаанбурханаар нас барагсдын тоо 6000 давжээ~

Үүнд таваас доош насны 18 сая хүүхэд хамрагджээ. Гэхдээ дэд бүтэц муу хөгжсөн, эмнэлгүүдэд халдах болсон, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрэлцээ муу зэрэг шалтгаанууд нь өвчлөлийг зогсооход саад учруулж буй юм байна. Тиймээс цаашид 6-14 насныхныг дархлаажуулахад 40 сая доллар нэмж олгох шаардлагатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна.

Конго улсад дэгдээд байгаа улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо эболагийн халдвараар нас барсан хүмүүсээс хоёр дахин их байна.

Leave a Reply