mos

Мөс цөмөрч болзошгүй тул ослоос урьдчилан сэргийлнэ үү !

2020 оны 02 дугаар сарын 1-10 хоногийн байдлаар Дорнод аймгийн гол , нууруудын мөсний дундаж зузаан Хэрлэн гол Чойбалсан хотын ус судлалын хэмжилтийн цэг орчимд 81 см, Улз гол Баян-Уул, Дашбалбар, Чулуунхороот сумдын дагуу 31-102 см хүрч ёроолдоо хүртэл хөлдсөн байна.

~Мөс цөмөрч болзошгүй тул ослоос урьдчилан сэргийлнэ үү !~

Халх гол Халхгол сум, Ялалт баг орчмоор 90-121 см, Буйр нуур 112 см, Хөх нуур 98 сантиметрийн дундаж зузаантай байна. Зарим гол, нууруудын мөсний зузаан уртын дагууд харилцан адилгүй байх, агаарын температурын дулааралтаас халиа гүйх зэргээс зарим хэсгээр машин тэрэг явахад мөс цөмөрч болзошгүй тул гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Leave a Reply