nalaih-zam

НАЛАЙХ: Бөмбөрцгөөс төмөр замын 5 шар байшин хүртэлх зам шинэчлэгдлээ

Өнгөрсөн 2017 онд дүүргийн төв авто замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замыг бүрэн шинэчилж 4 эгнээ болгосон. Тэгвэл саяхан 2 дугаар хорооны 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын ажил хийгдэж ашиглалтад ороод байгаа билээ. Налайхчуудын олон жилийн мөрөөдөл болсон Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил 6 сараас эхлэн үргэлжлэн хийгдэж байна.
Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгана.

Хөдөлгөөнийг аравдугаар сарын 25-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа гэдгийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл танилцуулсан. Тэгвэл Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвар буюу Бөмбөрцөгөөс Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4,4 км авто замын ажил хийгдэх юм.  Тус замын ажлыг нийслэлийн төсвийн 4.410.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийх бөгөөд эхний хэсгийн  өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхээр болж тендер зарлагдаж дууссан, сонгон шалгаруулалт хийгдэж байна. Ингэснээр Налайхын авто замууд бүрэн шинэчлэгдэж байгаа юм.

Leave a Reply