Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв нь “Залуучуудын сар”-ын аяны хүрээнд “Номтой нөхөрлөе” номын хандивын аян өрнүүлэхээр болжээ.
~Говь-Алтайчууд “Номтой нөхөрлөе” ном цуглуулах хандивын аяныг өрнүүлнэ~
“Залуучуудын хөгжлийн төвийн номын чанар тоог нэмэгдүүлэх, өсвөр үе залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах зорилгоор энэхүү ном хандивын аяныг зохион байгуулж байна” хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.
Энэ сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл үргэлжлэх уг аянд хүүхэд залуусыг идэвх санаачилгатай оролцохыг уриалав. Номыг тус аймгийн Хүүхэд залуучуудын ордонд хүлээн авах ажээ.