Орц: (6 хүний порц)
- 1 жижгэвтэр цэцгэн байцаа
- 2 ширхэг ногоон сонгино
- 4-5 ширхэг anchovy загас (лаазалсан)
- 2 том халбага оливын тос
- 1 хумс сармис
Хийх заавар:
1. Сармис, anchovy загасаа жижиглэж татна. Ногоон сонгиноо жижиглэн хэрчинэ.
2. Цэцгэн байцаагаа жижиг хэсгүүдэд хуваагаад, тус бүрийг нь багцаагаар 7, 8 мм-ийн зузаантай болгож хэрчинэ.
3. Хайруулын тавгандаа тосоо халааж, сармис, anchovy загасаа хийн хуураад, гоё үнэртээд эхлэхээр нь цэцгэн байцаагаа хийн хуурна.
4. Зөөлөрч гоё өнгөтэй болтол хуураад, галаа унтраагаад, гаргахынхаа өмнө ногоон сонгиноо хийж хутгана.