daralt-ihseh-owchin

Цусны даралтыг “ДАРЖ” сурцгаая

      Нэгэн цагт даралт хэмээх өвчнийг настай хүмүүст харьяалагддаг өвчин гэж ойлгодог байсан бол өдгөө энэ өвчин улам залуужсаар байгаа юм. Тиймээс уншигч та бүхэндээ зориулж гэрийн нөхцөлд даралт бууруулах, хэвийн байлгах аргуудыг зөвлөж байна.

Ардын бор арга

-Хүнсний шар манжин нимгэн зүсэж хөлийн уландаа тавьж даралтаа бууруулж болдог.

-Улаан тамхийг хөлийн уландаа дэвсэж байвал даралт буурна.

-Даралт ихтэй хүн орой унтахын өмнө зүүн гарын сарвууг тойруулан иод түрхдэг. Хоногт нэг удаа буюу 10 хоног түрхэх хэрэгтэй.

-Хүрэн манжинг хальстай нь бүтнээр нь чанаж өглөө бүр идвэл даралт буурч ходоодны шарх ч эдгэрдэг

-Хөлийн уланд тарваганы тос түрхэж байвал даралт ихдэх зовлонгүй болно.

– Цагаан уул цэцгийг хатаагаад мөн цайны хандыг хатаан хольж дэрлэвэл толгойн элдэв өвчин болон даралт ихдэхийг дардаг.

Хар цай, коньякаар даралтыг эмчлэх арга

Халуун хар цай – хагас шилэн аяга

Элсэн чихэр – 1 хоолны халбага

Коньяк – 1 хоолны халбага

Уух журам: Дээрх жоруудыг хольж найруулаад өдөрт хоёр удаа буюу өглөө оройд хооллохоос 10 минутын өмнө ууна. Уг бэлдмэлийг ууж байх явцдаа эм тариагаа багасгасаар бүрэн зогсооно.

Үр дүн: Гэр дотроо ч алхаж чаддаггүй байсан хүн 75 насандаа энэ эмчилгээг хийснээр дахин 12 жил амьдрах насыг өөртөө бэлэглэжээ.

Байнга хэвшүүлж занших дадамжууд

Бясалгал хийх

Бясалгал нь хүний бодол цэгцэлж, амар амгалан тайван байдлыг бий болгодог байна. Харин тайван амарч чадах үед хүний биеийн азотын исэл илүү боловсорч, судсаар дамжих цусны эргэлт хэвийн үргэлжлэхэд тус болдог байна.

Гэрийн тэжээвэр амьтныг өхөөрдөж, хайрлах

Судлаачид гэрийн тэжээвэр амьтантай хүмүүс цусны даралт бага байдаг гэдгийг тогтоосон байна. Жишээлбэл нохойгоо салхилуулан алхах, муурын үсийг сөргүүлэх илэх зэрэг нь эрүүл мэндэд том тусыг үзүүлнэ.

Хөдөлгөөн чухал

Өдөр тутамдаа цөөн минутаар алхах, гүйх, дугуй унах зэрэг идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийж дадсанаар нас ахиад даралт хэмээх өвчинд дарлуулахгүй.

Кофег тохируулж хэрэглэх

Хэрвээ та кофег хэтрүүлэн хэрэглэвэл цусны даралтыг бууруулах биш улам нэмэгдүүлнэ. Харин өдөрт нэгээс илүүг хэрэглэж болохгүй. Ингэснээр та цусны даралтаа бууруулж чадна.

Цусны даралт бууруулахад тустай хүнс

Цусны даралтыг бууруулахад хэд хэдэн хүнсийг байнга хэрэглэх шаардлагатай болдог. Үүнд банана, шоколад, самар, улаан чинжүүг хэрэглэвэл таны цусны эргэлтэнд тун ач тустай юм. Харин давсыг маш бага хэмжээгээр хэрэглэж сурах хэрэгтэй.

– Кальцийн дутагдал удаан үргэлжилбэл цусны даралт нэмэгдэхэд нөлөөлдөг. Иймд кальциар баялаг хүнс хэрэглэх нь цусны даралтыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг бөгөөд сүүгээ зөв сонгон хэрэглэх нь чухал. Тослог багатай сүү нь тослог ихтэй сүүнээс кальцийн агууламж илүү байдаг. Мөн тослогийн хэмжээ бага байх нь кальцийг хурдан шимэгдэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Өдөрт гурван удаа тослог багатай сүү болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь даралт бууруулахад тустай.

– АСЕ бол цусны судсыг агшаадаг ангиотензин 2 хэмээх уургийг үүсэхэд оролцдог энзим юм. Анар жимсний шүүс байгалийн гаралтай АСЕ ингибиторийн үйлчилгээ үзүүлдэг. Зарим судалгаагаар анарын шүүс АСЕ-ийн хэмжээг 36 хувиар бууруулж систолын даралтыг бууруулах үйлчилгээ үзүүлсэн баримт байдаг.

Тиймээс өдөрт хоёроос гурван унцыг ус болон эрдэсжүүлсэн устай хольж ууна.

– Улаан чавганы ханд, улаан чавгатай зөгийн балтай цай нь даралтыг тогтворжуулах үйлчилгээтэй.

– Өдөрт бүр хоёр ширхэг сармисны хумс идэж занш.

– Цагаан төмс гурван ширхгийг аяга сүүнд хийн чанаж уух аргыг таван шөнө дараалан хийвэл даралт ихдэхгүй.

– Гоёо, нохойн хошуу, тэхийн шээгийг тэнцүү нунтаглаж бэлдээд. 500 гр усанд хоолны халбагаар дөрвөн удаа хийж хандлаад 100 гр-ын хэмжээгээр өдөрт хоёр удаа уувал тустай. Энэ эмчилгээ гурван долоо хоногийн турш үргэлжилнэ.

– Өдөрт зохих хэмжээний ус ууж байх нь энгийн боловч цусны даралт ихсэхээс сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Удаан хугацаагаар усны дутагдалтай байх нь цусын судсыг агшаахын зэрэгцээ зүрхийг илүү ажиллуулж даралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс усыг бага багаар ахиу ууж заншаарай.

Leave a Reply