Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна.
Монгол түмний түүх соёл, уламжлалыг дэлхий нийтэд таниулан сурталчилах “Чингис хаан” үзэсгэлэн Алабама муж дахь Мобыль хотын “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д нээгджээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид төлөөлөгчид оролцож, нээлтийн арга хэмжээнд Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхжээ.
Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Үзэсгэлэн энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.