handiw-ayan-coronavirus-wuhan

Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх АЯН явагдаж байна

БНХАУ-д дэгдсэн коронавирусний тархалттай тэмцэхэд туслах зорилготой Монгол Улсын Засгийн газрын “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна.

БОАЖЯ, ГХЯ, Сангийн яамны хамтарсан хандивын дансанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 гаруй сая төгрөг цугларчээ. Цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байгаа юм.

Улс төрийн намууд, төрийн бус байгууллага, компаниуд, их дээд сургуулиуд болон хувь хүмүүс “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд нэгдэн хандив өгсөөр байна гэж ГХЯ-аас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих