СЭРЭЖИЛ: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан галыг АЮУЛГҮЙ болголоо

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ний өдрийн 11:00 цагийн орчимд Цахилгааны үелзлээс болж, оч үсрэн нийслэлийн иргэдийн өмч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ галд өртөх шахсан байна.

Хэт өндөр хүчдэлээс үүдэн үсэрсэн оч нь хуурайшилт ихтэй хаврын улиралд гал авалцах шалтгаан болж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун болон хойд хэсгүүдэд гал авалцлаа.

~Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан галыг АЮУЛГҮЙ болголоо~

Харин Онцгой байдлын албаныхан болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчид цаг алдалгүй арга хэмжээ авч, урьтал галыг унтраасан байна.

Хуурайшилт ихтэй энэ цаг үед, ил задгай гал гаргахгүй байж галын аюулаас сэргийлье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн