Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд МХЕГ-аас шалгалт хийлээ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/96 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжаар тус дүүргийн 4, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 201, 251 дүгээр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан байдал, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл хийлгэсэн эсэх, түр тусгаарлах өрөөг гарган, яаралтай мэдээлэх харьяа өрх, дүүргийн Эрүүл мэндийн төв, аймаг, сумын эмнэлгийн холбоо барих утасны дугаарыг урьдчилан авах, сургалтын байранд сандал хоорондын зайг 1.5 метр байхаар, нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд, дотуур байранд сурагчдын нэг оронд оногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондох зайг 1.5 м байхаар байрлуулсан байдал, багш ажилчид, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдлыг шалгаж, зөөврийн болон хэсгийн усан хангамжтай цэцэрлэгийн унд, ахуйн уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалт хийгдэж байна.

Tags :

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн