hakhuho-44-turuu

Хакүхо 44 дэх түрүүгээ хүртэн, амжилтаа ахиуллаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн 15 дахь өдрийн барилдаан /2020.03.22/ Осака хотын “Эдион арена Осака” ордонд болж өндөрлөв. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй хаврын башёгийн сүүлийн өдөр Какүрюү Ананд болон Хакүхо Шоо нар учраа тааран барилдлаа. Энэхүү барилдаанд хэн ялсан нь хаврын башёд түрүүлэх байсан юм.

~Хакүхо 44 дэх түрүүгээ хүртэн, амжилтаа ахиуллаа~

Ийнхүү Хакүхо Шоо ялснаар Японы мэргэжлийн сүмо бөхийн 44 дэх, өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сараас хойшхи анхны түрүүгээ хүртжээ. Хакүхо Шоо нийт 44-н түрүүтэй болсноор мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд хамгийн их түрүү хүртсэн амжилтаа ахиулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих