eregtei-huuhed-humuujil

Бүсгүй та ганцаараа “ЭРЭГТЭЙ” хүүхдээ өсгөдөг бол…

Бүсгүй та ганцаараа эрэгтэй хүүхэд өсгөдөг үү…

Хүүгээ бурханчлан өсгөнө. Гэрийн эзэн, хийморь гэдэг утгаараа нилээн хүндэлнэ. Нөхрийн байр сууринд тавина. Хэрэв олон хүүтэй бол бага хүүгээ хэт эрхлүүлнэ. Үүрэг хариуцлага юу ч хүлээлгэхгүй. Бусдыгаа болохоор нүүр нүдгүй хариуцлага хүлээлгэнэ. Хүү том болоод хүнтэй суувал ээж амьдралд нь жинхэнэ оролцоно. Хүү эхнэрээ ээж шигээ байлгах гэнэ. Байнга ээжийнхээ талд орно, эхнэрээсээ ээжийгээ өмөөрнө. Хадам ээж эхнэрийг нь байнга голно, хүүгээ ийм эмэгтэйтэй суух ёсгүй гэж бэрээ үл хүлээн зөвшөөрнө. Амьдралд шийдвэр гаргах чадвар бага. Ийм хүн эхнэрээсээ гарсан хүүгээс ялгаагүй болдог ба эхнэр эцэстээ өөрийгөө анхаарахгүй болдог.

Эрэгтэй хүүхэд ганцаараа олон эмэттэй хүмүүстэй өсч байна уу…

Хөвгүүд өсвөр насныхаа ихэнх хувийг эмэгтэйчүүдтэй өнгөрөөвөл өсөж том болоод хэрхэн эр шиг байх, үйлдэл хийх, шийдвэр гаргахаа мэддэггүй. Илүүтэй эмэгтэй хүний хэрэгт их оролцох, эмэгтэйлэг байх, шалчигнах зэрэг болно. Аавын хайр халамжаар дутаж өссөн хүүхэд эр хүний мөн чанараар шархалж, хүнийхээ хувьд бүрэн бүрэлдэж чаддаггүй. Энэ нь эхнэр болон эмэгтэйчүүдтэй харилцах харилцаанд гомдлын мөр дагуулдаг.

~Бүсгүй та ганцаараа “ЭРЭГТЭЙ” хүүхдээ өсгөдөг бол…~

Эцэг, эхтэйгээ өссөн эрэгтэй хүүхэд…

Эхнэр нөхрийн харилцаа хөрөхийн хэрээр аав хүүгээ дарж, ээж хүүгээ нөхрийн байр сууринд тавьж эхэлнэ. Хэрэв хүү эрэгтэй дүүтэй бол дүүдээ дургүй байх ба ахтай байвал арай өөртөө итгэлтэй, нээлттэй, амжилттай байх нь бий. Аав хүүгээ дарах тусам хүү нийгэмдээ бусдад дээрэлхүү болох нь бий.

Эр хүн та ганцаараа эрэгтэй хүүхдээ өсгөж байна уу…

Хүү ааваасаа эр хүний мөн чанараа бүрэлдүүлэх боловч эмэгтэй хүний тал дээр асуудал дагуулна. Эмэгтэй хүнтэй хэрхэн яаж харилцах, ойлгох тал дээр асуудлууд дагуулна. Ээжийн хайр халамж, харилцаанаас үүдэлтэй дутуугийн мэдрэмж үүсэх ба эхнэртэй болохоороо түүнээс нэг бол зуурамтгай нэг бол огт хайхрахгүй болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих