darhan-dulaanii-stants-01

Дархан Дулааны Цахилгаан Станц хүчин чадлаа нэмэгдүүллээ

“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК одоо байгаа хүчин чадлаа 35МВт/ц-аар нэмэгдүүллээ. 2012 оноос ХБНГУ-н хөнгөлттэй, урт хугацааны зээлийн хөрөнгөөр өргөтгөх шинэчлэлийн ажил хийгдэж эхэлсэн бөгөөд Турбиныг ОХУ-ын Калугын турбины заводод, генераторыг ОХУ-ын Перевод үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.

48 мВт/ц суурилсан хүчин чадалтай уг станц өнөөдөр 35 МВт/ц -г нэмж ашиглалтад оруулснаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл 30 хувь өсч, энэ хэмжээгээр Монгол Улсын импортоор авдаг эрчим хүч буурах юм. Мөн Дархан хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ирэх 15-20 жилд найдвартай хангах эх үүсвэртэй бий болж байгаа талаар аймгийн Засаг дарга С.Насанбат хэлж байна.

Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн суурийг 1963 онд тавьж, Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаар тогтоолоор байгуулагдсан ба 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтанд оруулж байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд түүхэндээ 3 дахь удаагийн томоохон шинчлэл хийж буй нь өнөөдрийн шинэчлэл юм.

Leave a Reply