zawhan-zagastain-davaa

Завхан аймаг загастайн давааны 67 км авто замын асфальт хийгдэж байна

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын асфальтан хучилтыг хийж байна. Энэ чиглэлийн авто зам нь Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг, хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогддог авто зам юм.

2019 оны есдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 24.5 хувьтай үргэлжилж байгаа ба энэ жил эхний 30 километрийг ашиглалтад оруулж, гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Leave a Reply