ulz gol

Улз голын урсацыг нэмэгдүүлнэ

Энэ оноос Дорнод аймгийн Улз голын урсацыг нэмэгдүүлэх Онон Улз төслийг хэрэгжүүлж эхэлнэ.

Дорнод аймгийн нутгаар дамжин гадагшаа урсан Номхон далайд цутгадаг Онон голоос суваг татан Улз голын урсацыг нэмэгдүүлснээр дэлхийн дулаарал, хүний хүчин зүйлсийн нөлөөллөөр жил ирэх бүр багасч байгаа тус голын урсацыг тэтгэн гол дагуух ургамал амьтан, малчид, сум суурин газруудын оршин суугч иргэдэд нэн хэрэгтэй бөгөөд улмаар Хөх нуурын тэжээгдэл нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж үзэж буй.

Амьдралын эх булаг болсон чандмань эрдэнэ цэвэр ус, гол горхи булаг рашаанаа хайрлан хамгаалах зорилгоор “Нэг голын хүүхдүүд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийнхаа нутаг дэвсгэрт урсдаг Хэрлэн, Онон, Халх гол, Улз, Галын гол гэсэн таван голоо аймгийн тахилгатай болгожээ.

Өнгөрсөн онд Хэрлэн голдоо хүндэтгэл үзүүлэн аймгаас тахисан бөгөөд энэ онд Аймгийн тахилгатай Онон мөрөндөө мөн хүндэтгэл үзүүлэн тахих юм.

 

Leave a Reply