gowialtai

ЭЕРЭГ: Говь-Алтайчууд дотооддоо даавуун маск үйлдвэрлэж эхэллээ

Үндэсний хэмжээнд амны хаалт ховордсонтой холбоотойгоор орон нутгууд өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан даавуун маскыг үйлдвэрлэж эхлээд байгаа. Тэдний нэг Говь-Алтай аймгийн хувьд ч уг маскны нөөц бүрдүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг маскжуулахаар ажиллаж эхлээд байна.

Нийтдээ 10 мянга гаруй маскыг “Уран шувуу” урлантай хамтран үйлдвэрлэх аж. Тус оёдлын үйлдвэр 10 гаруй оёдолчинтой бөгөөд аймгаа бүрэн маскжуулах нөөц бэлдэх ажилд бэлэн гэдгээ илэрхийлж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уртасгасан цагаар ажиллаж байна. Оёдлын үйлдвэрт хүүхдийн, эрэгтэй, эмэгтэй хүний гэсэн ангиллаар үйлдвэрлэж байгаа бөгөөд тус бүрийн үнэ 700 орчим төгрөгөөр худалдаалагдах гэнэ.

Leave a Reply