hariin-dna

​Харийн ДНХ-г бүтээжээ

Америкийн эрдэмтэд ДНХ-тэй ижил мэдээлэл боловсруулж дамжуулах боломжтой молекулын системийг бүтээсэн байна. Энэ тухай “Science” сэтгүүлд нийтэлжээ.  Судалгааны ажлыг НАСА-иас санхүүжүүлсэн бөгөөд  энэ нээлт нь дэлхийд байхгүй өөр генетикийн систем буюу харь гарагийн амьдралыг хайж олоход тусална гэж найдаж байгаа аж.

Генетикийн шинжлэх ухааны салбарт хийгдсэн хамгийн том нээлт хэмээгдээд байгаа синтетик ДНХ-ний тусламжтай зөвхөн харийн амьдралыг судлаад зогсохгүй зарим эмчилгээгүй генийн гаралтай өвчнүүдийг тайлбарлаж, эмчилгээний шинэ арга нээн илрүүлэхэд тусална хэмээжээ.

Судлаачид тус бүтээлээ Япон хэлний найман үсэг гэх утгатай үг буюу “hachimoji” гэж нэрлэсэн байна.

Судалгааны гол зорилго нь хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт харийн амьдралыг нээн илрүүлбэл тэд хэрхэн харагдах бол гэдгийг урьдчилан таамаглахад оршиж буй аж. НАСА-гийн Төлөвлөлтийн шинжлэх ухааны хэлтсийн захирал Лори Глейз тус судалгааг “хүн төрөлхтний нээн илрүүлэхээр шаргуу хайж буй зүйлийг илүү үр дүнтэй, өргөн хүрээгээр судалж, туршилтууд боловсруулахад чухал нөлөө үзүүлнэ” гэж үзэж байна.

Харин НАСА-ийн удирдлагын төвийн Агробиологийн ахлах эрдэмтэн Мари Воетек тус нээлтийг “харийн амьдралыг илүү өргөн цар хүрээтэй ойлгоход хийгдэх цаашдын судалгааны ажлыг тодорхойлох гол хэрэгсэл гэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих